| | USD/MNT 0₮

БНСУ-аас ирж байгаа чартер нислэгт сууж чадаагүй монгол залуу харамсалтайгаар нас баржээ

БНСУ-аас нутаг буцах хүсэлтээ илэрхийлэн тэмцсээр арайхийж өнөөдрийн тусгай үүргийн нислэгээр ирэх байсан цэл залуухан залуу харамсалтайгаар нас баржээ.

Тодруулбал, өнөөдөр тусгай үүргийн нислэгээр Монгол Улс Сөүлд гацсан 160 гаруй иргэнээ авчирч байгаа юм. Онгоц орой 19.00 цагийн үед эх орондоо газардах хуваарьтай.

Харин хилээ нээхгүй, тусгай үүргийн онгоц явуулахгүй хойшлуулсаар байсан энэ цаг үед эх орондоо ирэхээр БНСУ-ын Элчин сайдын яамны үүдэнд олон хоногийг өнгөрүүлсэн. Гэвч тэдний дунд байсан 1986 онд төрсөн залуухан эрэгтэй өчигдөр орой унтах гэж хэвтээд өнөө өглөө сэрээгүй байна. Эх сурвалжуудын хэлж байгаагаараа бие нь өвдөөгүй, өчигдөр орой унтах гэж хэвтсэн. Өнөө өглөө сэрээгүй гэлээ.

Талийгаачийн хувьд эх орондоо ирэх хүсэлтээ өмнө нь удаа дараа өгч байжээ. 

 

БНСУ-аас нутаг буцах хүсэлтээ илэрхийлэн тэмцсээр арайхийж өнөөдрийн тусгай үүргийн нислэгээр ирэх байсан цэл залуухан залуу харамсалтайгаар нас баржээ.
Нийгэм

Сэтгэгдэл (29)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.