| | USD/MNT 0₮

Ц.Туваан:Намын тамга тэмдгээ шинээр сонгогдсон даргадаа шилжүүлэн өгнө

Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн АН-ын дарга Б.Пүрэвдаваа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан "Ардчилсан намын X их хурал арванхоёрдугаар сард болж, АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсныг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Улсын дээд шүүх өчигдөр хуралдаж, Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг зүйл заалтууд, өмнөх дүрмийн зүйл заалтуудад тодорхойгүй зүйл заалтууд орсон гэж үзсэн. АН-ын X  их хурал бол хүчин төгөлдөр хурал. Улсын дээд шүүхээс тодруулах зүйл байна гэж хэлсэн. Бид дээд шүүхийн шийдвэр цаасаар гарс ирсний дараа тодруулах ёстой шаардлагын дагуу материалаа бүрдүүлж, дахин хүсэлтээ өгнө.

Миний бие АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Намын дүрмийн дагуу өмнөх намын дарга хариуцлага хүлээж, би намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, дараагийн намын даргад тамга, тэмдгээ хүлээлгэн өгнө" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр "Дээд шүүхийн шийдвэр цаасаар ирсний маргааш нь бид хүсэлтээ өгнө. X их хурлаар баталсан Үндсэн дүрмээ засаад өгнө. Улсын дээд шүүхэд цахим бүртгэлд миний бие намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэх хүсэлт өгсний дагуу бүртгэсэн. Зарим нэг шаардлагатай тодруулах зүйл байгаа гэж ойлгож байгаа учраас дахин хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгнө. Би дүрмийн дагуу үүрэг гүйцэтгэгч хийж, үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Надад гардуулж өсгөн тамга хэвээр байгаа. УБЕГ эрх баригчдын гар хөл болж, хууль бус шийдвэр гаргасныг бид Захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Энэ асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа" гэв. 

Нийслэлийн АН-ын дарга Б.Пүрэвдаваа "Яг өнөөдрийн байдлаар аймаг, дүүрэг, нийслэлийн нам дотроо хуваагдсан зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. 2017 оны намын дүрмийн өөрчлөлтөөр намын дүрэм бүртгэх асуудал Улсын дээд шүүхээс буцаж, намын дүрэмд редакцийн засвар байна гээд С.Эрдэнэ даргалж байхдаа 14 хоногийн хугацаанд засч, Улсын дээд шүүхэд бүртгүүлж байсан. Бүртгэлийн хувьд тохиолддог үйл ажиллагаа болохоос нам бутарсан зүйл байхгүй. АН дотроо үл ойлголцолтой, удаашралтай явагдаасай гэдэг хүсэл АН-ын эсрэг байр суурьтай хүмүүст ашигтай байгаа учраас ийм үйлдэл гаргаж байна. АН шударга үнэний төлөө явж ирсэн, үүнийхээ төлөө ч байр суурьтай байна" гэлээ. 

 

-.

Надад гардуулж өсгөн намын тамга хэвээр байгаа. УБЕГ эрх баригчдын гар хөл болж, хууль бус шийдвэр гаргасныг бид Захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Энэ асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.