| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг:62 хүний эсрэг ганцаараа гурван хууль санаачлаад бүтэхгүй юм байна

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр эхэлсэн юм.

Хуралдааны үеэр цөөнхийн бүлгийн зарим гишүүд УИХ-ын гишүүний хууль санаачлах эрх хязгаарлагдаад байгаа талаар хэллээ. 

Сөрөг хүчин буюу УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Миний өргөн барьсан, санаачилсан, боловсруулах шатандаа яваа ард түмний 10 хууль гэж бий. Энэ бүх хуулийг УИХ-ын гишүүдтэй хамтран өргөн баръя гэж бодож байна. Сөрөг хүчин учраас намайг дарах хандлагатай байна. Уг нь сөрөг хүчин хамгийн зөв үгийг хэлдэг. Олонх Засгийн газрын бодлого шийдвэртэй зөрчилддөг учир хэцүү байдаг байх. Тиймээс НӨАТ-ын татварыг 5 хувь болгох тухай хуулийг НӨАТ-ын тухай их ярьдаг тул Ж.Ганбаатартай хамтран өргөн баръя гэж бодож байна.

Мөн Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн иргэдээ торгуулиас чөлөөлөх хуулийг У.Хүрэлсүх гишүүнтэй хамтран өргөн барих санаатай байна. Яагаад гэхээр намынхаа 100 жилдээ зориулж эд нар Өршөөлийн тухай хууль гаргах байх. Хоригдож байгаа хүмүүсийг өршөөж байгаа юм чинь Зөрчлийн хуулиар шийтгэгдсэн иргэдээ торгуулиас чөлөөлөх байх гэж найдаж байна. Боловсролын тухай хуулийг Ч.Ундрам гишүүнтэй хамтрах бодолтой байна” гэлээ. 

Харин түүний дараа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Энэ 62 хүнтэй чинь та ганцаараа 10, би 3 хууль санаачлаад бүтэхгүй юм шиг санагдсан. Та их зөв арга олж байх шиг байна. Эдний нэгийг нь барьж, хамтарч ажиллая гээд ч бүтэхгүй байх. Харин хэдүүлээ ажлын хэсэгт нь орж, идэвхтэй ажилласан нь дээр байх” гэв. 

 

 
 
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Энэ 62 хүнтэй чинь та ганцаараа 10, би 3 хууль санаачлаад бүтэхгүй юм шиг санагдсан. Та их зөв арга олж байх шиг байна. Эдний нэгийг нь барьж, хамтарч ажиллая гээд ч бүтэхгүй байх. Харин хэдүүлээ ажлын хэсэгт нь орж, идэвхтэй ажилласан нь дээр байх” гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.