| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Тусгаарлалтад байсан 12 иргэнээс, мөн цагдаагийн нэг алба хаагчаас халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар нийт 16854 хүнд шинжилгээ хийснээс 12 хүнд халдвар илэрсэн. Эдгээр тохиолдол Мөнххада компанийн голомтоос бөгөөд дөрвөн хүний давтан шинжилгээнд халдвар илэрсэн бол бусад нь БЗД-ийн 17 дугаар хорооноос илэрлээ. Эдгээр хүмүүс тусгаарлах байранд байсан. Нийслэлд батлагдсан тохиолдол 668 боллоо. 

Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 38 хүн, ХӨСҮТ-ээс 14 хүн эдгэрч дараагийн шат руу шилжлээ. Харин хоёр хүний биеийн байдал маш хүнд, 12 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

ХӨСҮТ-д маш хүнд нэг хүн байгаа бөгөөд хавдартай дээр нь коронавирусийн халдвар хавсарсан байгаа. Мөн Цэргийн төв эмнэлэгт маш хүнд нэг хүн эмчлүүлж байна.

Насны хувьд 0-101 насны хүмүүс эмчлүүлж байна. Өчигдөр батлагдсан тохиолдлуудын тухайд гэвэл нэг хүнд халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тул  Төрийн тусгай алба хаагчийн эмнэлэгт хоёр удаа үзүүлсэн байгаа. Тиймээс 100 гаруй хүнд шинжилгээ хийхэд, урьдчилсан байдлаар сөрөг гарсан. Мөн халдвартай нэг иргэн тус эмнэлэгт очиж үйлчилгээ авсан тул, үйлчилгээ үзүүлсэн эмчээс шинжилгээ авсан. 

Батлагдсан тохиодлын нэг нь ХУД-ийн цагдаагийн хэлтэст ажиллаж байсан хүн бөгөөд ойрын хавьтлуудыг нь тусгаарлаж, шинжилгээ хийж эхэлсэн. Халдварын голомтын идэвх БЗД-ийн нутаг дэвсгэрт байна" гэв. 

чигдрийн байдлаар нийт 16854 хүнд шинжилгээ хийснээс 12 хүнд халдвар илэрсэн. Эдгээр тохиолдол Мөнххада компанийн голомтоос бөгөөд дөрвөн хүний давтан шинжилгээнд халдвар илэрсэн бол бусад нь БЗД-ийн 17 дугаар хорооноос илэрлээ. Эдгээр хүмүүс тусгаарлах байранд байсан. Нийслэлд батлагдсан тохиолдол 668 боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.