| | USD/MNT 0₮

Б.Найдалаа:Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж нам дотроо сэлгээ хийж, шинэ даргаа томиллоо

Өчигдөр Хөдөлмөрийн Үндэсний Намын Их хурал цахим хэлбэрээр зохион байгуулагджээ. УИХ болон шат шатны төрийн бодлого, шийдвэрт оролцож буй улстөрийн хүчний хувьд Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 120 төлөөлөгч оролцжээ. 

Энэ хурлаар тус намын дарга Б.Найдалаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн шийдвэрлэж, Намын шинэ даргаар УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгогджээ.

Энэ талаар намын дарга байсан Б.Найдалаатай холбогдоход "Өчигдөр манай намын их хурал болсон. Намын хөгжлийн дараагийн шатанд авч байгаа арга хэмжээ бөгөөд нам дотроо сэлгээ хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд бэлэн болоод хөгжлийн нэг шат гэж харж болно. Намын даргаар Т.Доржханд сонгогдсон бөгөөд тамга тэмдгээ хүлээн авсан" гэлээ. 

Өчигдөр Хөдөлмөрийн Үндэсний Намын Их хурал цахим хэлбэрээр зохион байгуулагджээ. УИХ болон шат шатны төрийн бодлого, шийдвэрт оролцож буй улстөрийн хүчний хувьд Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 120 төлөөлөгч оролцжээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.