| | USD/MNT 0₮

Дээд шүүх Ж.Эрдэнэбат нарын гомдлыг хэлэлцэнэ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон хамсаатан Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ.

Энэ сарын 8-нд шүүх хурал нь болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон юм. 

Тодруулбал, шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, шүүх хуралдааныг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн билээ. 

Өнөөдрийн шүүх хурлаар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг суллах байх гэсэн хүлээлт нийгэмд байгаа юм. Учир нь түүнийг хилс хэргээр шүүхээр яллуулсан бөгөөд ОУПХ болон өмгөөлөгчдийн баг түүнийг суллуулахаар ажиллаж байна.

Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон хамсаатан Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.