| | USD/MNT 0₮

Ц.Анандбазар:Шүүгчдийн цалинг хийснээр нь олгох боломжтой юу

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгээр хууль болон шүүгчийн цалингийн нэмэгдэл болон цалинтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар "Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ бол цаг үеэ олсон асуудал. Магадгүй ганцхан олдох боломж. Тэгэхээр шүүх дээр юу болж байна вэ гэдгийг бизнесийнхэн их мэддэг. Өнөөдөр Анхан шатны шүүх дээр явж байгаа хэргүүдийн 70 хувь нь аж ахуйн нэгжүүдийн хооронд үүссэн маргааны хэлбэр байдаг. ААН-үүд шүүхээс шударга шийдвэр гаргаж өгөхийг хүсдэг. Хоёрдугаарт цаг хугацааны асар богино хугацаанд үнэн шударгыг нь тогтоож өгөхийг хүсдэг.

Гуравдугаарт шүүхийн шийдвэр амьдрал дээр биелдэг байгаач гэж хүсдэг. Цалин хөлсний хувьд ч асар их хоцорсон. Тухайн салбартай холбоотой хуулийг хэлэлцэх болохоор цалин хөлсийг нь сугалж авчраад нэмээд байх нь бодлогын хувьд алдаа гэж үзэж байна. Цалинг нэмэх юм бол шүүгчдийн цалинг хийснээр нь олгох боломж байна уу. ААН-үүд хувийн хэвшлийнхэн цалингаа яаж нэмдэг үү, тийм тогтолцоонд шилжүүлэх ёстой. 

Тийм учраас Ажлын хэсгийн даргаас тухайлбал, шийдсэн хэргээр нь хэргийг шударга шийдснээр энэ цалингийн нэмэгдлийг олгодог байвал ямар бэ. Шударга шийдвэрийн нэмэгдэл ч гэх юмуу, шүүхэд шударга ажилласны нэмэгдэл гэж өгөх хэрэгтэй. Тийм болохоор бодитой нэмэгдэл болгож тусгай шийдэл гаргах хэрэгтэй. Одоо ажиллаж байгаа төрийн тогтолцоонд цалингийн систем хуучирсан байна. Тиймээс төрд ажиллаж байгаа алба хаагчдын цалингийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай байна" гэлээ. 

Тухайн салбартай холбоотой хуулийг хэлэлцэх болохоор цалин хөлсийг нь сугалж авчраад нэмээд байх нь бодлогын хувьд алдаа гэж үзэж байна. Цалинг нэмэх юм бол шүүгчдийн цалинг хийснээр нь олгох боломж байна уу. ААН-үүд хувийн хэвшлийнхэн цалингаа яаж нэмдэг үү, тийм тогтолцоонд шилжүүлэх ёстой.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.