| | USD/MNT 0₮

Согтуурсан үедээ нэгнийхээ нүүр, цээжийг хүнд гэмтээн, зугтаасан этгээдийг илрүүлжээ

Архидан согтуурсан үедээ нэгнийгээ хүнд гэмтээгээд хэргийн газраас зугтсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тухайлбал, ЧД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Зурагтын шинэ эцэс дээр тосно гэх урд айлын залуу миний нүүр, гар, цээжинд хутгалчихлаа” гэсэн мэдээллийг 2021 оны нэгдүгээр сарын 12-ны 06:51 минутад хүлээн авчээ. Ингээд дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газар очиж шалгахад ЧД-ийн 16 хороонд оршин суух хаягтай 43 настай Ш.Б-г, БЗД-ийн 27-р хороонд оршин суух 27 настай Б.О нь согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, нүүр, цээж, гарыг нь хүнд гэмтээжээ. Ингэхдээ хар өнгийн иштэй заазуураар хамрын үзүүр, зүүн гарын тохойн хэсэгт зүсэж, отверкаар дал хэсэгт 2 удаа, толгойн хэсэгт 2 удаа хатгаж гэмтэл учруулан зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Уг хэргийг ЧД-ийн цагдаагийн 1 хэлтэс шалгаж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.