| | USD/MNT 0₮

З.Баянсэлэнгэ:Хэрэг биш учраас удаж байна

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох авлига албан тушаалын хэргийг өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хэлэлцсэн ч хавтаст хэргийг прокурор руу буцаагаад удаж байна.

Харин өчигдөр Нийслэлийн прокурорын газраас олны анхааралд байгаа хавтаст хэргүүдийн шалгалт, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ "Сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох “Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан...” хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ба Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна" гэсэн юм.

Эндээс харахаар З.Баянсэлэнгэд холбогдох хэрэгт хяналт тавьж дуусаад, шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ гэж харагдана. Хэргийн талаар тодруулахаар З.Баянсэлэнгэтэй холбогдоход "Яриад байх шинэ зүйл байхгүй. Нөгөө хэрэг шүү дээ, шинэ юм биш. Хэрэг прокурорт шилжсэн байсан. Шүүхээр хэлэлцэнэ. Асуудал яагаа ч үгүй байна. Хэрэг биш учраас ийнхүү удаж байна" гэлээ.

Хэргийн тухайд сануулахад, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон юм.

Түүнийг өнгөрсөн хугацаанд шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад батлан даалтад гаргаж байсан юм. 

Сайд асан З.Баянсэлэнгэ"Яриад байх шинэ зүйл байхгүй. Нөгөө хэрэг шүү дээ, шинэ юм биш. Хэрэг прокурорт шилжсэн байсан. Шүүхээр хэлэлцэнэ. Асуудал яагаа ч үгүй байна. Хэрэг биш учраас ийнхүү удаж байна" гэлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.