| | USD/MNT 0₮

ЭМЯ:Хоёр гэр бүлийн долоон хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ээс мэдээлснээр "Өчигдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нийтдээ 15 мянга гаруй хүнд шинжилгээ хийснээс өнөөдрийн байдлаар 10 хүнээс Сovid-19 илэрлээ.

Эдгээр нь "Ачтан" эмнэлгээс халдвар авсан хүмүүсийн гэр бүлийнхэн зэрэг ажиглалтанд байсан хүмүүс. 10 голомтоос гурав нь өндөр идэвхижилттэй байна. Мөн хоёр гэр бүлийн долоон хүнээс халдвар илэрсэн бол Афгинастанаас ирсэн нэг хүнээс халдвар тус тус илэрсэн" гэв.

Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан 1479 тохиолдол бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн 408 тохиолдол байна. Мөн нутаг буцсан 9 хүн бий. Харин Хавдар судлалын үндэсний төвийн халдварын тасагт хорт хавдартай хэрнээ коронавирусийн халдвар авсан маш хүнд хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтворгүй байна гэдгийг хэллээ.

Гашуунсухайт боомтод нүүрс тээвэрлэлтэд явж байгаа жолооч нараас шинжилгээ авахад халдвар илрээгүй байна. 

"Өчигдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нийтдээ 15 мянга гаруй хүнд шинжилгээ хийснээс өнөөдрийн байдлаар 10 хүнээс Сovid-19 илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.