| | USD/MNT 0₮

НПГ:Оффшор бүсэд хамаарах 23 иргэн, төрийн байгууллагын ажилтанд холбогдох хэрэг шалгагдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгө мөнгөөр өрх бүрд сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг санаачилж, өргөн барьсан байгаа. 

Гэвч Сангийн сайд нь "Оффшор бүсээс хөрөнгө мөнгө орж ирээгүй" гэсэн мэдэгдлийг хийсэн. Харин өнгөрсөн хугацаанд АТГ болон хуулийн байгууллагууд оффшор бүсэд нуусан хөрөнгийг татан оруулж ирэх ажиллагаа хийж байгаа гэх. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас оффшор бүсээс хөрөнгө татах ажиллагаа ямар явцтай явж байгаа талаар тодруулав.

НПГ-ын орлогч Ц.Насанбат "Гадаад орнуудаас хөрөнгө татах, хууль бус орлогыг татах ажиллагаа нь Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хууль, конвенцын дагуу явдаг.

Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөн шалгах ажиллагаанд НҮБ ын конвенци, Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавин ажиллаж байна. Оффшор бүсэд хамаарах 23 иргэн, төрийн байгууллагын ажилтантай холбогдох хэрэг шалгагдаж байгаа.

Өргөн хүрээнд шалгах ажил явагддаг. Хөрөнгийг битүүмжлэх, царцаах ажлыг мөрдөх байгууллага болон прокурорын байгууллага хийдэг, шүүхийн шийдвэрээр хэрэгждэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад улсад байгаа үл хөдлөх эд хөрөнгийг төрд шилжүүлэн өгөх талаар өөрөө санаачлага гаргасан иргэн бий. Хөрөнгийг буцаан өгөх ажиллагаа хууль зүйн хүрээнд явж байна. Бүх хүнд гадаадад байгаа хууль бус орлого, хөрөнгөө улсөд өгөх ийм боломж бий. Шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа  мөнгөн хөрөнгийн нийт хэмжээ тоо ширхэг тодорхой болно" гэлээ.

Ямартай ч Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын гадаадад нуусан оффшор хөрөнгийг хураан авч улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан юм байна. Харин хэрхэн яаж хурааж авах нь цаг хугацааны асуудал болчихоод байгаа бөгөөд үүнийг хэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь ихээхэн сонирхол анхаарал татаж байна. 

Оффшор бүсэд хамаарах 23 иргэн, төрийн байгууллагын ажилтантай холбогдох хэрэг шалгагдаж байгаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.