| | USD/MNT 0₮

Ханх суманд дахин газар хөдөлжээ

 
Өчигдөр орой Улаанбаатарын цагаар 19:10:06 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун зүгт 40 километрын зайнд 4,8 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн цахим хуудаснаа мэдээлжээ. 
 
Үүнийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны 05:32:55 секундэд Ханх сумаас баруун урагш 26 км зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны давталт хөдлөлт хэмээн тайлбарлажээ. Үдшийн 18 цагийн байдлаар тус бүс нутагт 859 газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3.5 магнитудтай газар хөдлөлт 87 удаа байв.
 
Мөн Баян-Өлгий аймагт ч газар хөдлөлийн чичирхийлэл мэдэгдсэн байна. 
 
 
Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун зүгт 40 километрын зайнд 4,8 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн цахим хуудаснаа мэдээлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.