| | USD/MNT 0₮

Шуурхай: БЗД-ийн 17 дугаар хороонд хөл хорио тогтоолоо

БЗД-ийн 17 хороонд “КОВИД 19” халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул 2021.01.14-ний 06.00 цагаас 2021.01.16-ны 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар боллоо.
 
Энэ хүрээнд, явуулын болон суурин 10 цэгийг байгуулж, 18-аас дээш насны бүх иргэдээс өмнө шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан PCR шинжилгээг авч байгаа тул шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.
 
Хязгаарлалт тогтоосон хугацаанд 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж, бусад хөдөлгөөн хязгаарлагдах учраас шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.
Шуурхай: БЗД-ийн 17 дугаар хороонд хөл хорио тогтоолоо
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.