| | USD/MNT 0₮

Ц.Цогт: 8-11 сая төгрөгийн цалинтай шүүгч Монголд байхгүй

Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Цогт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр шүүгчдийн цалинтай холбоотой асуудлаар тайлбар хийлээ. Тэрбээр “Чуулганы нэгдсэн хуралдаан дээр 8-11 сая гээд байж боломгүй их тоо хэлсэн. Тийм учир би дээд, доод хязгаарыг нь хэлье. Нэг жил ажиллаж байгаа шүүгчийн үндсэн цалин 2,700,000 төгрөг. Түүнд ямар ч нэмэгдэл байхгүй, НДШ, ХХОАТ-ын татвараа хасаад анхан шатны 1-4 жил ажиллаж байгаа шүүгч гар дээрээ 2,150,000 төгрөгийн цалин авч байгаа. Хамгийн өндөр цалин нь хяналтын шатанд буюу УДШ-д нийтдээ 31-35 жил ажиллаж буй шүүгчийн цалин 4.5 сая төгрөг байна. Тэрнээс биш 8-11 сая төгрөгийн цалинтай нэг ч шүүгч Монголд байхгүй.

Үүнээс гадна багшлах болон эрдэм шинжилгээний ажлаас бусад бүх орлогыг хязгаарладаг. Тэтгэвэрт гарсан ч хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл хийх эрхгүй. Энэ заалтыг энэхүү хуулиар оруулж байгаа шүү дээ" хэмээв.

Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Цогт Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр шүүгчдийн цалинтай холбоотой асуудлаар тайлбар хийлээ. Тэрбээр “Чуулганы нэгдсэн хуралдаан дээр 8-11 сая гээд байж боломгүй их тоо хэлсэн. Тийм учир би дээд, доод хязгаарыг нь хэлье. Нэг жил ажиллаж байгаа шүүгчийн үндсэн цалин 2,700,000 төгрөг. Түүнд ямар ч нэмэгдэл байхгүй, НДШ, ХХОАТ-ын татвараа хасаад анхан шатны 1-4 жил ажиллаж байгаа шүүгч гар дээрээ 2,150,000 төгрөгийн цалин авч байгаа. Хамгийн өндөр цалин нь хяналтын шатанд буюу УДШ-д нийтдээ 31-35 жил ажиллаж буй шүүгчийн цалин 4.5 сая төгрөг байна. Тэрнээс биш 8-11 сая төгрөгийн цалинтай нэг ч шүүгч Монголд байхгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.