| | USD/MNT 0₮

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өөрийгөө сурталчлуулахаар 750 сая төгрөг төсөвлөжээ

Нийслэлийн ирэх 2020 оны төсвийг хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд төсвийнх нь задаргаа их сонирхол татаж байна. Нийслэлийн төсөв энэ жил нэг их наяд төгрөг байгаа.

Тэр дундаас хэвлэл мэдээллийн зардалд төсөвлөсөн мөнгө нь яах аргагүй анхаарал татаж байна. Хотын дарга С.Амарсайхан болон НИТХ-ын дарга нар ирэх сонгуулийн жилд өөрийгөө болон хийсэн ажлаа сурталчлуулахын тулд 750 сая төгрөг төсөвлөжээ. Энэ бол их мөнгө. Гэтэл удирдлагууд нь Нийслэлийн ирэх оны төсөв хүнд, хэцүү, хүрэлцээ бага гэж их наяд төгрөгөө голж байгаа энэ үед хэвлэл мэдээллийн зардалд 750 сая төгрөг гэхээр тансаг төсөвтэй байх нь гэж харагдахаар байгаа биз дээ. Яасан их мөнгөөр өөрсдийгөө рекламдуулах гэж байгаа юм бэ. Мэдээж энэ мөнгөөр сонгуулийн шоугаа сурталчлуулах байх. 

Тиймээс Хотын Засаг дарга нь 750 сая төгрөгийг мэдээж өөрийн хамааралттай сайт, сонин, телевиздээ хуваагаад өгчих байлгүй дээ. Бусад хэвлэлд хүртээлгүй, зөвхөн С.Амарсайхан даргыг магтдаг, хийсэн ажлыг нь ил гаргаж олон нийтэд сурталчилдаг хэдхэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгөх биз дээ.

Нийслэлийн төсөвт хэвлэл мэдээллийн зардалд 750 сая төгрөг төсөвлөсөн нь шүүмжлэл дагуулж эхэллээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.