| | USD/MNT 0₮

Шахмал түлштэй холбоотой асуудлаар нийтийн сонсгол хийхийг шаардлаа

“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлштэй холбоотой асуудлаар НИТХ-ын зарим төлөөлөгчид хамтран мэдээлэл хийлээ.

Тодруулбал, АН-ын бүлгийн ахлагч Ц.Баатархүү Нийслэл Улаанбаатар хотод нэн тулгамдаж байгаа асуудлаар НИХтөлөөлөгчид нэгдэж байгаа юм.

Үүнд нам, улс төр гэсэн асуудал байхгүй. Нийт албан тушаалтнуудын ярьж байгаа мэдээлэл бүгд зөрүүтэй байна.

Ямар нэг байдлаар нэгдсэн мэдээлэл өгөөчээ гэдэг хүсэлтийг дүүрэг, дүүргийн иргэд санаа зовнисон байдлаар бидэнд хандаж гаргаж байна. Энэ утгаараа Нийслэлийн иргэдийн хурал дахь төлөөлөгчид нийлж “Нийтийн сонсгол” хийх хэрэгтэй гэж үзсэн.

Нийтийн сонсгол хийснээр үйлдвэрлэгчид, шийдвэр гаргагчид, хэрэглэгчид, түлшийг хэрэглээд хохирч байгаа иргэд, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд хохирлыг бууруулахын төлөө онцгой анхаардаг болно.


Хамгийн харамсалтай зүйл гэвэл шийдвэр гаргагчид “Дутуу шаталт илүү байна” гэдэг мэдээлэл гарчихаад байхад энэ мэдээллийг нуун дарагдуулдаг байсан байна.

“Мэргэжлийн лабораториудаар түлшнийхээ дээжийг шинжлүүлсэн үү” гэж төлөөлөгчид байнга асууж байхад “Шинжлүүлж байгаа. Хариу сайхан гарсан” гэдэг. Гэтэл одоог хүртэл Геологийн төв лабораторийн хариу гараагүй байгаа. Гаалийн төв лабораторийн дүн, Мэргэжлийн хяналтын газрын дүн гарчихсан. Бүх дүнгүүд гарсны дараа тодорхой мэдээлэл хийнэ. Төлөөлөгчдийн дөрөвний нэг нь өнөөдөр гарын үсгээ зураад иргэдийн хурлын төлөөлөгчдын даргад өргөн барьж байна. Нийтийн сонсголыг нэн яаралтай хийх хэрэгтэй” гэв.

Хордсон иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, гар хөлөөр нь тууралт гарч байгаа талаар ч эх сурвалжууд мэдээлсэн талаар мэдээлэв.

Иймд нийслэлийн иргэдээ төлөөлж, Иргэдийн хуралд сонгогдсон төлөөлөгчид улсын нууцад хамруулахаас бүх зүйлийг нээлттэй байх зарчмыг баримтлан Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргажээ. Тиймээс холбогдох газруудаас энэ сарын 23-нд нийтийн сонсголыг зохион байгуулахыг шаардаж, хүсэв.

 

О.Гал 

“Мэргэжлийн лабораториудаар түлшнийхээ дээжийг шинжлүүлсэн үү” гэж төлөөлөгчид байнга асууж байхад “Шинжлүүлж байгаа. Хариу сайхан гарсан” гэдэг. Гэтэл одоог хүртэл Геологийн төв лабораторийн хариу гараагүй байгаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.