| | USD/MNT 0₮

БЗД-ийн 17 хороонд халдварын тархалт өндөр гарвал хязгаарлалт хийж шинжилгээ авна

Баянзүрх дүүргийн 9,17 дугаар хороонд шинэ голомт үүссэн тул тус хорооны иргэдийг өргөтгөсөн шинжилгээнд хамруулахаар болжээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "БЗД-ийн 17-р хорооны 3-4 гэр бүлийн арав гаруй хүн халдвар авсан. Дээрх хорооноос улбаалан тус дүүргийн есдүгээр хороонд 2-3 гэр бүлийн хүмүүс өвчилсөн. Үүнтэй холбоотойгоор БЗД-ийн 17-р хороонд голомтын илрүүлэг шинжилгээг өнөөдрөөс эхлэн хийнэ. Дээрх шинээр үүссэн халдварын голомтын цаана олон хүнийг хамарсан ААН-үүд бий.

Тухайлбал, “Алтан жолоо импекс” ХХК-ийн нэг ажилтан халдвар авсан учраас тус компанийн төв оффисын ажилчдаас шинжилгээ авч 47 хүнийг тусгаарласан. Мөн БЗД-ийн 17-р хорооны гурван ажилтан халдвар авсан. Харуул хамгаалалтын хоёр компаниас халдвар илэрч 6-10 хүнийг тусгаарласан" байгаа гэлээ. 

БЗД-ийн 17 хороонд халдварын тархалт өндөр гарвал хязгаарлалт хийж шинжилгээ авн
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.