| | USD/MNT 0₮

ЭМЯ:Албан байгууллагууд ажилчдаа 72 цагийн хугацаатай хоёр удаа писиар шинжилгээ өг гэж шаардах ёсгүй

Нийслэлд хамт олны дунд буюу ойр дотны болон хөршүүдээс халдварласан тохиолдол их байна. Ийм учраас ажлын байрны зохицуулалтыг хийх, бүх ажилчдынхаа 30 хувийг ажлын байран дээр ажиллуулж, үлдсэнийг нь гэрээсээ ажиллуулах зохицуулалтыг хийх шаардлагатай. Ээлж дараатай ажиллуулж, дотоод болон гадагшаа гарахдаа амны хаалт байнга зүүх шаардлагыг тавьж байна. 

Гэвч ЭМЯ-ны тусгай утсанд ирж байгаа гомдол саналыг харахад ихэнх хувийг харахад албан газрууд бүх ажилчдаа ажилла гэж шаардаж байна. Ингэж ажиллахынхаа өмнө бүгдээрээ писиар шинжилгээ өгсөн байх ёстой.

Зарим албан байгууллагууд ажилтнуудаа 7 хоногт хоёр удаа писиар шинжилгээ өг гэж шаардаж байгаа юм байна. Ийм шаардлага байж болохгүй. Писиар шинжилгээ коронавирус аваагүй гэдгийн баталгаа болохгүй. Та шинжилгээ өгчихөөд гарч яваад халдвар авч болно. Магадгүй та нууц үеийнхээ хугацаанд байсан бол халдвар илрэхгүй. Шинжилгээг тархвар судлалын заалтаар хийх болохоос биш албан байгууллага ажилдаа орохын тулд шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Эрүүл мэндийн хувьд ийм ч хоёрдугаарт улс орны эдийн засгийн хувьд асар их үрэлгэн зардал болно. Харин түүний оронд албан байгууллагын ажилтнууд ЭМЯ-наас өгч байгаа зөвлөмжийг дагах, амны хаалт, гар ариутгагч өгч байх, ажилчдынхаа дархлааг дэмжих, ажлын байрандаа хаалт хийхийг зөвлөж байгаа юм байна. Түүнээс 7 хоногт хоёр шинжилгээ өг гэдгийг дэмжихгүй.  

Зарим албан байгууллагууд ажилтнуудаа 7 хоногт хоёр удаа писиар шинжилгээ өг гэж шаардаж байгаа юм байна. Ийм шаардлага байж болохгүй. Писиар шинжилгээ коронавирус аваагүй гэдгийн баталгаа болохгүй. Та шинжилгээ өгчихөөд гарч яваад халдвар авч болно. Магадгүй та нууц үеийнхээ хугацаанд байсан бол халдвар илрэхгүй. Шинжилгээг тархвар судлалын заалтаар хийх болохоос биш албан байгууллага ажилдаа орохын тулд шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Эрүүл мэндийн хувьд ийм ч хоёрдугаарт улс орны эдийн засгийн хувьд асар их үрэлгэн зардал болно.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.