ДЭМБ:2021 он зай барих жил
Нийгэм
Сүүлийн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эмнэлзүйн удирдамжаа өөрчилжээ. Эмчилгээний ор хоногоо цөөрүүлж, халдвар хүндрээгүй бол вирусийн эсрэг эмчилгээгээ хийгээд, эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй бол дараагийн шат руу шилжүүлж байгаа юм байна. Тиймээс манайд ЭМЯ-ны сайдын тушаалаар хөнгөн хүнийг 10 хоног эмчлэхээр болжээ.
Харин халдвараас хамгаалахын тул ДЭМБ-аас 2021 оны зай барих жил болгон зарлажээ. Тиймээс иргэн та амны хаалтаа сайн зүүж, гараа байнга ариутгаж, зай барих хэрэгтэй юм байна.
Олноороо бөөгнөрөхгүй байх, цахилгаан шатанд 2-оос илүү хүн суухгүй байх, олон хүн суусан тохиолдолд нүүр нүүр рүүгээ харахгүй байх, нуруугаа буруу харуулж зогсохыг зөвлөж байна.
- 2021-01-13 12:41:10
0 сэтгэгдэл