| | USD/MNT 0₮

Д.Нарангэрэл:Анх-Отгон уушгины хүнд хэлбэрийн хатгалгаатай байсан тул 56 хоног эмчилсэн

Монгол Улс өнгөрсөн жилийн өдийд коронавирусийн халдвараас сайн хамгаалж байсан. Харин гуравдугаар сард ОХУ-аар дамжин орж ирсэн Франц иргэнээс халдвар илэрснээс Монгол халдвартай улсын тоонд зүй ёсоор орж, ДЭМБ-т бүртгэгдсэн билээ.

Тэгвэл халдвар аваад байсан Франц иргэнийг ХӨСҮТ-д хоёр сар гаруй хугацаанд эмчилсэн бөгөөд эдгэрээд гарсны дараа тэрбээр нутаг буцсан юм.

Харин гадаадын иргэнийг 2 сар эмчилсэн хэрнээ халдварт өртсөн монголчуудаа 20 хоног эмчилж гаргаад байгаад ямар учир байгаа талаар өнөөдрийн хэвлэлийн хурал дээр ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэлээс тодруулахад "Анх-Отгоны хувьд манай улсын анхны тохиолдол. ХӨСҮТ-д 56 хоног эмчлэгдээд гарсан. Уушгины хүнд хэлбэрийн хатгалгаатай байсан. Маш хүнд байсан, зарим өдөр бараг явчих байх гэсэн айдас сандралтай байсан. Харин Чинбаяр ахлагчтай эмч нар сайн эмчилж амь насыг аварсан. 

Дэлхий дахинд хүнд хөнгөн гэсэн эмчилгээний тактикууд өөр байна. Хүн болгоны биеийн онцлог, наснаас хамаарч байна" гэлээ. 

Д.Нарангэрэл:Анх-Отгон уушгины хүнд хэлбэрийн хатгалгаатай байсан тул 56 хоног эмчилсэн
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.