| | USD/MNT 0₮

С.Баярын АНУ-д байгаа таван тэрбум төгрөгийн үнэтэй хөрөнгийг хураан авах шүүхийн шийдвэр гарсан

Авлига албан тушаалын хэрэгт олон жил шалгуулж байгаа Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байгаа билээ. Мөн түүний гадаадад байгаа үнэтэй хөрөнгийг хурааж, улсын орлого болгох шүүхийн шийдвэр гарсан юм байна.

Нийслэлийн прокурорын газраас мэдээлснээр "Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн Ерөнхий сайд асан С.Баяраас 3.569.147.56 ам.доллар тухайн үеийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг, мөн 1 тэрбум 97 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хурааж авах. 

Мөн хамтран мөнгө угаасан Ч.Даваанямын нэр дээр бүртгэлтэй таван тэрбум төгрөгийн үнэлгээтэй АНУ-ын Нью-Йорк хотод байрлах үнэт эдлэлийг нь хурааж авах шүүхийн шийдвэр гарсан байгаа" гэлээ. 

Ийнхүү хууль бусаар олсон хөрөнгийг нь улсын орлого болгох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. 

С.Баярын АНУ-д байгаа таван тэрбум төгрөгийн үнэтэй хөрөнгийг хураан авах шүүхийн шийдвэр гарсан
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.