А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 13 хүнд шинээр халдвар илэрсэн нь дан ойрын хавьтлууд, хөршүүд байна
Нийгэм
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар нийт 16975 хүнд шинжилгээ хийснээс 13 хүнд халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлууд Ачтан эмнэлгийн голомтоос, мөн БГД-ийн 4 хорооны батлагдсан тохиодлын 3 гэр бүлийн долоон хүн байна. Түүнчлэн БЗД-ийн 17 дугаар хороонд батлагдсан тохиолдын 4 хүн байна.
Нийтдээ нийслэлд 643 боллоо. Бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд кластер голомт 900 гаруй бүртгэгдсэн байна. Эдгэрэлт 909 байна. Цэргийн эмнэлгээс 18, ХӨСҮТ-ээс 20 хүн эдгэрч дараагийн шат руу шилжсэн байна.
Нийт халдварын тохиолдол 1469 болжээ. Өвчтнүүдийн биеийн байдал гэвэл маш хүнд нэг хүн, хүндэвтэр 12 хүн эмчлүүлж байна" гэлээ.
- 2021-01-13 11:07:17
0 сэтгэгдэл