| | USD/MNT 0₮

Ц.Насанбат: Удаан хугацаанд шалгагдсан улстөрчдөд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсэн

Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат өнгөрсөн онд хяналт тавьсан эрүүгийн хэргийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийслэлийн цагдаагийн газрын харъяа мөрдөх нийт 9 нэгж байгуулагууд хяналт тавин ажиллаж байна. Өнгөрсөн онд нийт 1132 гэмт хэргийн талаарх гомдол 1400 гаруй эрүүгийн хэрэгт хяналт тавьсан. Нийт хэргийн 42 хувийг цагдаагийн байгууллагаас шалгасан. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 71 хувиар өссөн бол эрүүгийн хэрэг тодорхой хувиар буурсан. 

Одоо мөрдөн байцаах ажиллагаанд 405 хэрэг байна. Хяналт тавьсан мөрдөн байцаалтын нийт хэргийн 214 буюу 32.8 хувийг авлига албан тушаалын хэрэг эзэлж байгаа бол 231 хэрэг буюу 35.4 хувийг хар тамхи мансууруулах төрөлтэй холбоотой хэрэг эзэлж байна. 

Цар хүрээ ихтэй авлига албан тушаал, улс дамжсан мөнгө угаах гэмт хэргийг шалгаж дууссан. 

Удаан хугацаанд шалгагдсан улстөрийн холбогдолтой хэргүүдийг өнгөрсөн онд шийдвэрлэсэн. Тухайлбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат,УИХ-ын гишүүн асангуудад, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Салхитын мөнгөний ордтой холбоотой Мөнгөншагай нарт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. 

Түүнчлэн олон үйлдэлтэй, эдийн засгийн залилах мөнгө угаах гэмт хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа" гэлээ. 

Ц.Насанбат: Удаан хугацаанд шалгагдсан улстөрчдөд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсэн
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.