| | USD/MNT 0₮

Улаанбаатар хотод гарсан дөрвөн том ГОЛОМТЫГ хяналтандаа авчээ

 
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод голомтлон гарсан нийт 600 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, дөрвөн том голомт гарсныг хяналтандаа авсан учраас энэ даваа гарагаас эхлэн хөл хорионы дэглэм суларсан байгаа юм. 

Хамгийн эхний голомт болох Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн оны 12 дугаар сарын 16-нд халдвар гарч өргөн хүрээг хамарсан. Тус голомт нь Улаанбаатарт бүртгэгдсэн нийт тохиолдлын 54 хувь буюу 324 батлагдсан тохиолдол илэрсэн. Хөл хорионы үед тус голомтыг хяналтад авах ажлууд хийснээр тохиолдлын тоо эрс цөөрсөн. 
 
Хоёрдугаарт, энэ оны нэгдүгээр сарын 5-нд Ачтан эмнэлэгтэй холбоотой голомт гарсан.Тандалтаар тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын хүрээнд халдвар явах нь тодорхой болсон. Учир нь өнгөрсөн хугацаанд хэвтэн эмчлүүлж, үйлчлүүлсэн бүх иргэдийг шинжилгээнд хамруулахад халдвар авсан тохиолдол гараагүй. Тус голомттой холбогдуулан Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нийт 20 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах ажил өнгөрсөн амралтын өдрүүдэд хийгдлээ. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт 14 мянган иргэнийг шинжилгээнд хамруулахад зургаан батлагдсан тохиолдол илэрлээ.
 
Гэхдээ эдгээр зургаан тохиолдол халдварын хоёрдогч хавьтлаар бүртгэгдэж, эхний шинжилгээгээ өмнө нь өгсөн байсан. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд илэрч байгаа тохиолдлууд нь хяналтад тусгаарлах байранд байгаа тохиолдлууд юм.Тус голомтоос өдөрт илрэх тохиолдлын тоо 10-аа доош байна.
 
Гуравдугаарт, Тэнүүн-Огоо автобус баазтай холбоотой голомт гарсан. Тус голомтоос батлагдсан тохиолдол 5-аас доош илэрч байгаа учраас бид бүхэн үүнийг хязгаарлаж хяналтдаа авсан. 
 
Дөрөвдүгээрт, Мөнххада ХХК-тай холбоотой голомт. Тус голомттой холбоотой хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан. Сүүлийн өдрүүдэд энэ голомтоос илрэх халдварын тоо багассан.

Сүүлийн гурван халдварын голомт нь шинэ жилийн үеэр арга хэмжээ зохион байгуулсантай холбоотой гарсан учраас хатуу хөл хорионы дэглэмийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-аас энэ оны нэгдүгээр сарын 10-ныг дуустал тогтоосон.
 
Өнгөрсөн хугацаанд бид зорилтот бүлэг, голомт гарсан дүүрэг, хороо, эрсдэлтэй бүлгүүдийг шинжилгээнд хамруулан тогтмол тандалт хийж ажиллажээ. Тандалтын шугамаар эрсдэлтэй байгаа эрүүл мэндийн байгууллагууд, Эмийн сан, зах худалдааны төвийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулаад байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод голомтлон гарсан нийт 600 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, дөрвөн том голомт гарсныг хяналтандаа авсан учраас энэ даваа гарагаас эхлэн хөл хорионы дэглэм суларсан байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.