| | USD/MNT 0₮

Улаанбаатарт өдөртөө -16 хэм хүйтэн байна

Улаанбаатарт үүлшинэ. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи өдөртөө баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хагаст салхи баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 21-26 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 градус хүйтэн, цас багатай энгэр ээвэр газраар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Улаанбаатарт үүлшинэ. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи өдөртөө баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.