| | USD/MNT 0₮

"Эко констракшн"-ы захирал С.Нямдавааг дахиад яллагдагчаар татахаар болжээ

Барилга угсралтын “Эко констракшн” компанийн захирал С.Нямдавааг Хан-Уул дүүргийн Прокурорын газраас дахиад яллагдагчаар татах тогтоол баталж, мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Гэвч тэрбээр уг тогтоолтой хараахан танилцаагүй гэнэ. Уг нь өнгөрсөн жил түүнийг компанийх нь бусад ажилтны хамтаар яллагдагчаар татан шалгаж байсан ч шүүхэд шилжүүлэхийн өмнө прокурорын байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгож, үйлдвэрлэлийн алба хариуцсан дэд захирал Ж.Бямбахорол, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын ажилтан И.Цэрэндулам, талбайн инженер Ж.Бямбажаргал, “Кинг тауэр-4” барилгын талбайн инженер Э.Энхцацрал, бригадын дарга Т.Буянбаатар, кранч Т.Энхбаяр, “Батсутай” ХХК-ийн захирал Ц.Зулцэцэг нарт яллах дүгнэлт үйлдсэн юм.

Хан-Уул дүүргийн нутагт “Эко констракшн” компанийн барьж буй барилгад гарсан, хүний эрүүл мэнд, амь хохирсон хоёр осолтой холбогдуулж ийнхүү шүүхэд шилжүүлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Тодруулбал, Хан-Уул дүүргийн XI хорооны нутагт “Эко констракшн” компанийн барьж буй “Маршал таун” хотхоны барилгад ажиллаж байсан иргэн Ч.Б-гийн дээрээс 2018 оны тавдугаар сард тусгаарлалтын хавтан унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн оны дөрөвдүгээр сард “Кинг тауэр-4” хотхоны барилгад туслах ажилчнаар ажиллаж байсан О.Г арматур буулгаж байгаад өндөр хүчдэлд цохиулан амиа алдсан хэрэгт дээрх нэр бүхий хүмүүсийг холбогдуулсан. Улмаар “Эко констракшн” компанийн албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 11.3-1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусдад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, 10.6-1 дэх хэсгийн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг нь хүргүүлсэн юм. Ингэхдээ “Эко констракшн” компанийн захирал С.Нямдавааг яллах хангалттай баримт үгүй учраас яллагдагчид ашигтай байх зарчмын дагуу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг.

Харин анхан шатны шүүх хэргийг хянаад прокурорын ийн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах захирамж гаргасныг давж заалдах шатны шүүх хэвээр нь баталсан. Тиймээс “Эко констракшн” компанийн захирал С.Нямдавааг яллагдагчаар татах тогтоолыг нь прокурорын байгууллагаас танилцуулахаар болжээ.

Барилга угсралтын “Эко констракшн” компанийн захирал С.Нямдавааг Хан-Уул дүүргийн Прокурорын газраас дахиад яллагдагчаар татах тогтоол баталж, мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Гэвч тэрбээр уг тогтоолтой хараахан танилцаагүй гэнэ. Уг нь өнгөрсөн жил түүнийг компанийх нь бусад ажилтны хамтаар яллагдагчаар татан шалгаж байсан ч шүүхэд шилжүүлэхийн өмнө прокурорын байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгож, үйлдвэрлэлийн алба хариуцсан дэд захирал Ж.Бямбахорол, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын ажилтан И.Цэрэндулам, талбайн инженер Ж.Бямбажаргал, “Кинг тауэр-4” барилгын талбайн инженер Э.Энхцацрал, бригадын дарга Т.Буянбаатар, кранч Т.Энхбаяр, “Батсутай” ХХК-ийн захирал Ц.Зулцэцэг нарт яллах дүгнэлт үйлдсэн юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.