| | USD/MNT 0₮

Хөл хорио суларсантай холбоотойгоор архи ууж эрүүлжүүлэгдэх хүний тоо нэмэгджээ

Нийслэлийн хэмжээнд өчигдөр эрүүлжүүлэгдсэн хүний тоо хөл хорионы үеийнхээс 139-өөр нэмэгдэж 225 хүн болжээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд дунджаар 86-100 орчим хүн эрүүлжүүлэх байранд хонодог байсан бол өчигдрөөс хөл хориог сулруулснаар ийнхүү эрүүлжүүлэх байрны ачаалал нэмэгдсэн байна. 

Цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд энэ сарын 10, 11-нд ирсэн дуудлага мэдээллийг харьцуулбал оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тухай дуудлага хоёр  дахин ихэссэн байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр эрүүлжүүлэгдсэн хүний тоо хөл хорионы үеийнхээс 139-өөр нэмэгдэж 225 хүн болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.