| | USD/MNT 0₮

Мөнгөн гүүр эмнэлгийн ажилтнуудын шинжилгээний хариу Сөрөг гарсан тул үйл ажиллагаагаа хэсэгчилж нээнэ

"Мөнгөн гүүр" эмнэлэгт коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Халдварын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй  холбоотойгоор "Мөнгөн гүүр" эмнэлэгт хэсэг хугацаанд тусгаарлалт хийж, ажилчдаа PCR шинжилгээнд хамруулжээ. Ажилчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна. 

Улмаар ЗӨСҮТ болон эмнэлгийн ариутгалын тасагтай хамтран халдваргүйжүүлэлт хийгээд нэгдүгээр сарын 13-наас эхлэн үйл ажиллагаагаа хэсэгчлэн нээхээр болжээ. Тодруулбал дүрс оношилгоо (KT, MRI, ЭХО рентген)-ны төв үйлчлүүлэгчдээ хүлээж авахад бэлэн болсон байна.

Мөнгөн гүүр эмнэлгийн ажилтнуудын шинжилгээний хариу Сөрөг гарсан тул үйл ажиллагаагаа хэсэгчилж нээнэ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.