| | USD/MNT 0₮

Ц.Мөнх-Оргил:Төрийн захиргааны албан хаагчдад онцгой нөхцлийн 10 хувь өгдөг байя

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэж байна.

Байнгын хорооны хурлаар цар тахалтай үед ажиллаж байгаа төрийн захиргааны алба хаагчдад онцгой нөхцлийн 10 хувь өгдөг байя гэсэн саналыг УИХ-ын гишүүд оруулж ирж байна.

Ингээд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "УИХ-ын гишүүдээ хуучин Төрийн албаны тухай хуулиар Захиргааны алба хаагчид илүү цаг авдаггүй байсан. Гэхдээ онцгой нөхцлийн 10 хувиа авдаг байсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулинд төрийн захиргааны алба хаагчид нэмэлт хөлс авна гээд заачихсан. Энэ дотор илүү цагийн мөнгө орчихсон гэсэн үг. Гэтэл хуулиар илүү цагийн мөнгө авах ёстой байтал манай Яам, Тамгын газар, агентлагуудын алба хаагчид үндсэндээ илүү цагаа авахгүй байгаа юм. Уг нь бол 8 цаг ажиллаад илүү цагаар ажиллавал авч байх ёстой. Гэтэл байхгүй, яагаад гэвэл энэ мөнгө төсөвт суудаггүй. Хааяа сайн дураараа хэдэн төгрөг илүү гаргах юм бол чамд тэдэн цагийн мөнгө тооцлоо шүү гээд өгдөг нь дурын асуудал болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл үзэмжийн асуудал.

Тэгэхээр би ямар санал гаргаж байна вэ гэвэл Төрийн захиргааны алба хаагчдыг хуучнаар нь илүү цагийн нэмэгдэл хөлс авахгүй. Гэхдээ онцгой нөхцлийн 10 хувийг нь өгдөг байя. Тэгээд Төрийн алба юмуу Хөдөлмөрийн тухай хуулиндаа хоёр зүйлийг тодруулж өгөх ёстой. Улс төрийн албан хаагч илүү цаг авахгүй шүү.

Төрийн тусгай алба хаагчдад илүү цаг байхгүй, харин захиргааныханд мөн адил илүү цаг байхгүй. Харин илүү цагийнхаа мөнгийг юугаар нөхөж авах вэ гэхээр онцгой нөхцлийн нэмэгдлээрээ авъя гэдгийг тодорхой болгож өгмөөр байна. Захиргаа, тусгай ч гэсэн өөрийнх нь хуулиар зохицуулахгүй бол ойлгомжгүй цоорхой байдал үлдчихээд байна" гэв. 

Ц.Мөнх-Оргил:Төрийн захиргааны албан хаагчдад онцгой нөхцлийн 10 хувь өгдөг байя
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.