| | USD/MNT 0₮

М.Оюунчимэг:Улс төрийн албан тушаалтнуудад онцгой нөхцлийн 10 хувь олгох нь зүйтэй

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн Засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдлаа. Энэ Байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/. 

Ингээд хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах саналыг оруулж ирлээ. Тэрбээр "Байнгын хорооны дарга болон хорооны гишүүдэд нэг зүйлийг хэлэхэд Мөнх-Оргил, Ганболд гишүүний хэлээд байгаа зүйлийг дэмжих нь чухал байна. Яагаад гэвэл Шадар сайдын Ажлын албаны захиргааны ажилтнууд өглөөний 06 цагаас шөнийн 00 цаг хүртэл ажиллаж байна. Сая 12 дугаар сарын 31-нд шинэ он гарахаас өмнө амжиж гэртээ орж байх жишээтэй. Гэсэн хэрнээ тэдэнд улс төрийн албан тушаалтан гээд ямар ч нэмэгдэл байхгүй, бага цалинтай байдаг. Гэвч төрийн жинхэнэ алба хаагч нар нэмэгдлээ аваад яваад байдаг.

Тэгэхээр сая хэлж байгаа онцгой нөхцлийн 10 хувийг олгох нь зүйтэй байна. Энэ хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Нэг ч нэмэгдэл байхгүй ажиллаад байдаг. Цалин гэж 700-900 мянган төгрөг байдаг. Тэгэхдээ улс төрийн албан тушаалтан гэснээр үүргээ нэр төртэй гүйцэтгээд яваад байдаг. Тэгэхээр онцгой нөхцлийн нэмэгдлийг өгдөг байх дээр зөв санал гаргаж байна. Үүнийг дэмжээд өгчихвөл зүгээр байна" гэлээ.

 

Тэрбээр "Байнгын хорооны дарга болон хорооны гишүүдэд нэг зүйлийг хэлэхэд Мөнх-Оргил, Ганболд гишүүний хэлээд байгаа зүйлийг дэмжих нь чухал байна. Яагаад гэвэл Шадар сайдын Ажлын албаны захиргааны ажилтнууд өглөөний 06 цагаас шөнийн 00 цаг хүртэл ажиллаж байна. Сая 12 дугаар сарын 31-нд шинэ он гарахаас өмнө амжиж гэртээ орж байх жишээтэй. Гэсэн хэрнээ тэдэнд улс төрийн албан тушаалтан гээд ямар ч нэмэгдэл байхгүй, бага цалинтай байдаг. Гэвч төрийн жинхэнэ алба хаагч нар нэмэгдлээ аваад яваад байдаг. Тэгэхээр сая хэлж байгаа онцгой нөхцлийн 10 хувийг олгох нь зүйтэй байна. Энэ хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Нэг ч нэмэгдэл байхгүй ажиллаад байдаг. Цалин гэж 700-900 мянган төгрөг байдаг. Тэгэхдээ улс төрийн албан тушаалтан гэснээр үүргээ нэр төртэй гүйцэтгээд яваад байдаг. Тэгэхээр онцгой нөхцлийн нэмэгдлийг өгдөг байх дээр зөв санал гаргаж байна. Үүнийг дэмжээд өгчихвөл зүгээр байна" гэлээ.
Улс төр

Сэтгэгдэл (46)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.