| | USD/MNT 0₮

МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

 
Катар улсын Доха хотноо өчигдөр эхэлсэн Жүдо бөхийн “Доха-Мастерс 2021” тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж монгол түмнээ баярлууллаа.
 
Тэрбээр өөрийн жингийн тэргүүлэгч бөх Украины жүдоч, дэлхийн хошой аварга Дарья Белодедид цэвэр ялагдаад дагах барилдаанд Аргентины олимпын аварга Паретог ялсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө Францын Меланье Клементетэй барилдан, гарт өчих мэхээр цэвэр ялжээ.
 
Тэд хоорондоо 4 барилдаж, тус бүр 2 ялаад байсан бол М.Уранцэцэг ийнхүү нэг ялалтаар илүү боллоо. Тэрбээр Мастерс тэмцээнээс нэг алт, 2 хүрэл медальтай болж байна.
Катар улсын Доха хотноо өчигдөр эхэлсэн Жүдо бөхийн “Доха-Мастерс 2021” тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж монгол түмнээ баярлууллаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.