| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа: Өчигдөр 14 хүнд халдвар илэрсэн нь дан гэр бүлийн болон ойрын хавьтлууд байсан

 
Эрүүл мэндийн яамнаас Сovid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
 
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 15849 хүнд шинжилгээ хийхэд 14 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатарт бүртгэгдсэн 14 тохиолдлыг задалбал, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны 2 гэр бүлийн есөн хүн, Баянгол дүүргийн зургадугаар хорооноос нэг гэр бүлийн 3 хүн, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн дамжсан халдвараас нэг хүн, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын нэг хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 630 боллоо.
 
Сүүлийн 24 цагт орон нутагт халдвар бүртгэгдээгүй, Сэлэнгэ аймагт батлагдсан 7 тохиолдол эдгэсэн. Одоогоор тус аймагт халдвар эмчлүүлж байгаа иргэн байхгүй юм байна. 
 
Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд халдварын голомт илрүүлэх шинжилгээнд 21176 хүн хамруулахад 2076 хүний шинжилгээний хариу гарч, 10 хүнээс халдвар илэрсэн. Энэ нь, өмнө нь халдвар авсан хүнтэй хавьтал болсон хүмүүс юм.
 
Улсын хэмжээнд биеийн байдал маш хүнд 1, хүндэвтэр 10, хөнгөн 353 хүн эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудтай холбоотойгоор ойрын хавьтал 39 хүн өчигдөр шинээр нэмэгдсэн. Нийт 986 ойрын хавьтал болох хүнийг шинжилгээнд хамруулж, хяналтад байна. Мөн хоёрдогч хавьтал өчигдөр 54-ээр нэмэгдэж 2198 хүн хяналтад байна" гэлээ. 
 
 
 
Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд халдварын голомт илрүүлэх шинжилгээнд 21176 хүн хамруулахад 2076 хүний шинжилгээний хариу гарч, 10 хүнээс халдвар илэрсэн. Энэ нь, өмнө нь халдвар авсан хүнтэй хавьтал болсон хүмүүс юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.