| | USD/MNT 0₮

Ш.Идэрбаясгалан: Ханх суманд нэг цагийн дотор 30 орчим ХҮЧТЭЙ чичирхийлэл мэдрэгдсэн

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр 05:32 цагт 6.5 магнитудын газар хөдлөлт болсон талаар тус аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр "Өнөөдөр 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэнээс хойш 10 удаа дөрвөөс дээш магнитудын газар хөдлөлтүүд мэдрэгдсэн байна. Газар хөдлөлт Хөвсгөл, Булган, Эрдэнэт, Төв, Завхан аймгуудад мэдрэгдсэн. Мөн ОХУ-ын хэд хэдэн мужад мэдрэгджээ. Манай аймагт газар хөдлөлтийг хэмждэг багаж бий. Одоогийн байдлаар газар хөдлөлтөөс болж иргэний амь хохирол асуудал байхгүй. Ханх суманд газар хөдлөлт хамгийн хүчтэй мэдрэгдэж тус сумын Засаг даргын хэлж байгаагаар 05.30 минутаас хойш цаг гаруй үргэжилсэн газар хөдлөлтөөр 30 орчим удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн. Үүнээс 10 орчим нь маш хүчтэй чичирхийлэл байсан бөгөөд Ханх сумын зарим барилгын шавар нурсан. Зарим байшингийн хана цуурсан байж магадгүй гэсэн мэдээллийг урьдчилсан байдлаар өгөөд байна. Иргэд айдастай байсан учир өнөөдөр ажлаас нь чөлөөлж, тайван амгалан байлгах талаар шийдвэр гаргалаа. Аймгийн онцгой комисс яг одоо ажиллаж байна. Мэдээллийг эргэн хүргэнэ" гэв.
Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр 05:32 цагт 6.5 магнитудын газар хөдлөлт болсон талаар тус аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан мэдээлэл хийлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.