| | USD/MNT 0₮

QR код зарсан албан тушаалтнуудыг АТГ-т шилжүүлжээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 2020 оны арванхоёрдугаар сарын 22-нд захирамж гаргаж, 15 байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Тус байгууллагуудын ажилтнуудыг замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл буюу QR кодыг олгож байсан. Гэвч нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг буюу нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын зарим албан тушаалтан эрх мэдлээ урвуулж, дээрх 15 байгууллагын жагсаалтад багтаагүй иргэд, аж ахуйн нэгжийхэнд уг зөвшөөрлийг олгосныг ЭЦА-ныхан тогтоон шалгаж эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор тус газрын нэлээд олон ажилтанд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгаж байгаа. Шалгалтын явцад барилгын компанийнхан, хувь хүмүүст 50 – 300 мянган төгрөгөөр борлуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Өдгөө энэ хэргийг ЭЦА-наас шилжүүлж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхнээр шалгуулахаар прокурорын байгууллагаас харьяалал тогтоосон байна.

Гэхдээ хараахан шилжиж ирээгүй, энэ долоо хоногт хэрэг бүртгэлтийн хэргийг хүлээн  авах байх гэдгийг АТГ-ын бидэнд мэдээлсэн юм.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 2020 оны арванхоёрдугаар сарын 22-нд захирамж гаргаж, 15 байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.