| | USD/MNT 0₮

БГД-ийн 5, 6 хорооны найман иргэнээс халдвар илэрчээ

Ачтан эмнэлгээс улбаатай БГД-ийн хэд хэдэн хороо халдварын голомт болоод байсан. Тиймээс өнгөрсөн баасан гарагаас эхэлж энэ амралтын өдрүүдэд тус дүүргийн 5  6 дугаар хороонд тэг зогсолт хийж, хорооны бүх иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулж дуусчээ.

Нийт 20 мянга гаруй хүн шинжилгээнд хамрагдснаар эхний байдлаар 18300 хүний шинжилгээний хариу гарчээ. Тэдгээр иргэдээс найман иргэнд халдвар илэрсэн байна.

Тодруубал, халдварын голомт болоод байгаа 5, 6 орцны иргэд байна. Тус хорооны нэг орцноос өмнө нь зургаан хүнд халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлж байсан юм. 

БГД-ийн 5, 6 хорооны найман иргэнээс халдвар илэрчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.