| | USD/MNT 0₮

ШӨХТГ:Такси компаниудыг өндөр төлбөртэй тусгай дугаар ашиглан иргэдийг хохироож буй зөрчлөө арилгахыг үүрэгдэв

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ такси дуудлагатай холбоотой гомдлын дагуу шалгалт хийхээ мэдэгдэж байсан билээ. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдээллийг өглөө.

Такси компаниуд нь дуудлагын утас ашиглахдаа энгийн төлбөрт дугаар ашиглах (1800) ёстой атал “Бүх төрлийн мэдээлэл, лавлах үйлчилгээ” зөвшөөрлөөр минут нь 500-700 төгрөг хооронд төлбөртэй (1900) дугаарыг ашиглан Такси дуудлагыг дамжуулан холбох маягаар ажиллаж байна.

Такси энгийн төлбөрт дуудлага 1800-1950, 1800-1991 гэх мэт энгийн утас тарифт дугаарууд байсаар атал 1900-1950, 1900-1991 өндөр төлбөрт дугааруудыг ашиглан ажиллаж байгаа нь тогтоогдлоо.

1800-1950 дугаарын утас нь 1 минут орчим дуудахад авахгүй байх атал 1900-1950 дугаарын утас нь 10 секундын дотор дуудлага авч байна.

1800-1991 дугаарын утас нь 1 минут орчим дуудахад авахгүй байна. 1900-1991 дугаар нь 15 орчим секундын дотор дуудлагаа авч байна. Энэ нь Такси компаниуд зориудаар худалдааны арга хэрэглэн өндөр төлбөрт дугаараас үйлчилгээг авахуулах, төлбөрийг тооцон авч ашиг олох зорилго агуулж байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан тоотыг хүргүүллээ.

Жич: 1900-1950 нэг минут нь 700 төгрөгний тарифтай бол 1800-1950 дугаар энгийн тарифтай. 1900-1991 нэг минут нь 500 төгрөгний тарифтай бол 1800-1991 утсаар энгийн тарифтай. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” гэв.

Такси энгийн төлбөрт дуудлага 1800-1950, 1800-1991 гэх мэт энгийн утас тарифт дугаарууд байсаар атал 1900-1950, 1900-1991 өндөр төлбөрт дугааруудыг ашиглан ажиллаж байгаа нь тогтоогдлоо.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.