| | USD/MNT 0₮

ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудын 2-3 дахь давтан шинжилгээгээр 13 хүнд халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 14,216 хүнд шинжилгээ хийснээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайлбал, Тэнүүн-Огоо компанийн жолооч, Ачтан эмнэлэг, Мөнххада компанийн батлагдсан тохиолдлуудын ойрын болон гэр бүлийн хавьтлуудын 2-3 дахь давтан шинжилгээгээр илэрлээ.

УБ хотод нийт тохиолдлын тоо 616 -т хүрлээ. Дүүргээр нь хувааж үзвэл:

  • БГД – 107
  • СХД - 53
  • БЗД - 344
  • СБД - 33
  • ХУД - 46
  • Багануур – 1
  • Налайх - 2
  • ЧД - 30 тус тус бүртгэгдсэн юм.

Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 1442 байгаагаас дотоодынх нь 942 байгаа юм. Биеийн байдлын хувьд маш хүнд 2, хүнд 11, хүндэвтэр 106, хөнгөн 416 хүн байна. Аймгуудын хувьд:

  • Архангай аймагт - 3
  • Сэлэнгэ аймагт - 217
  • Орхон аймагт -  25
  • Говьсүмбэр аймагт - 4
  • Дорноговь - 32
  • Дархан-Уул  - 45
  • Улаанбаатар хот – 616
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийг шинжлэх лаборториудад нийт 14,216 хүнд шинжилгээ хийснээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайлбал, Тэнүүн-Огоо компанийн жолооч, Ачтан эмнэлэг, Мөнххада компанийн батлагдсан тохиолдлуудын ойрын болон гэр бүлийн хавьтлуудын 2-3 дахь давтан шинжилгээгээр илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.