| | USD/MNT 0₮

Эцэг эхчүүд танхимаар хичээл орохыг дэмжихгүй байна

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнгөрсөн долоо хоногт боловсролын салбарын өөрчлөлт болон цахим хичээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн билээ.

Тэрбээр хоёрдугаар улирлаас эхэлж танхимыг хичээлийг оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа гэсэн юм. Үүнийг нь БШУ-ны сайд нь ч дэмжсэн байгаа юм. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Коронавирустэй дасан зохицох амьдрах ёстой" гэсэн мэдээллийг ч өчигдөр өглөө.

Гэвч Монгол Улсад коронавирусийн дотоодын халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж, эмнэлгүүд голомт болж, эх үүсвэр нь тодорхойгүй голомтууд гарч, эрсдэл өндөр байгааг албаныхан болон тархвар судлаач нар хэлж байна. 

Эрсдэл өндөр гэдэг нь хүн амын дунд халдвар тархана гэсэн үг. Ийм байхад олон нийтийг хамарсан үйлчилгээ болон хичээл сургуулийг эхлүүлэх нь хэр зөв оновчтой шийдвэр вэ.

Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа энэ цаг үед танхимаар хичээл орохыг эцэг эхчүүд зөвшөөрөхгүй байна. Цаашид халдвар нэмэгдэнэ гэж яриад байхад танхимын хичээлийг эхлүүлж, бөөгнөрөл үүсгэнэ. Олон хүүхэд халдвар авбал хэн хариуцлагыг нь хүлээх вэ. Шийдвэр гаргасан Шадар сайд уу, Боловсролын сайд уу, Эрүүл мэндийн сайд уу гэдгийг эцэг эхчүүд асууж байна.

Ингээд эцэг эхийн төлөөлөл болсон гурван хүнээс дараах тодруулгыг авлаа.

-СХД-ийн иргэн Г.Өсөхжаргал "Хоёрдугаар улирлаас эхэлж танхимаар хичээл орохыг дэмжихгүй. Манайх дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүдийнхээ эрүүл мэнд болоод аюулгүй байдлыг нь бодоод би лав хичээлд нь явуулахгүй" гэв. 

-Хан-Уул дүүргийн иргэн В.Далай "Нийтийг хамарсан цар тахал шүү дээ, зүгээр нэг хамрын ханиад биш гэдгийг учир мэдэх хүмүүс болон мэргэжлийн байгууллага албаныхан хэлээд байна. Нийслэлд тархсан халдвараа хумиж чадахгүй байж, юун хичээл орох бэ. Хэдэн мянган хүүхдийг эрсдэлт оруулж эрүүл мэндээр нь хохироовол хэн хариуцах юм бэ. Тэр теле хичээлээ чанартай сайн явуулбал, хүүхэд бүр сурч таарна. Одоо цаг үед телевизгүй айл" гэж байхгүй болов уу" гэлээ. 

Баянзүрх дүүргийн иргэн Г.Заяа "Манай дүүрэг бүр эрсдэлтэй аюултай байгаа шүү дээ. Ийм эрсдэлтэй хэцүү үед хичээл эхлүүлэхийг би хувьдаа дэмжихгүй. Энэ халдвар 5 сар үргэлжилнэ гэсэн тооцоо судалгаа гарсан байна билээ. Манайх хоёр хүүхэдтэй, хүүхдүүддээ хичээлд нь явуулахгүй. Миний хүүхдүүдийг халдвар авбал хэн хариуцах юм бэ. Тиймээс аминдаа хайртай байна" гэв.  

Ийнхүү эцэг эхчүүд танхимаар хичээллэх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

-Хан-Уул дүүргийн иргэн В.Далай "Нийтийг хамарсан цар тахал шүү дээ, зүгээр нэг хамрын ханиад биш гэдгийг учир мэдэх хүмүүс болон мэргэжлийн байгууллага албаныхан хэлээд байна. Нийслэлд тархсан халдвараа хумиж чадахгүй байж, юун хичээл орох бэ. Хэдэн мянган хүүхдийг эрсдэлт оруулж эрүүл мэндээр нь хохироовол хэн хариуцах юм бэ. Тэр теле хичээлээ чанартай сайн явуулбал, хүүхэд бүр сурч таарна. Одоо цаг үед телевизгүй айл" гэж байхгүй болов уу" гэлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (239)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.