| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Нийт 21 хүнд халдвар илэрч, Сонгдо эмнэлэг голомт болов

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар нийт 22993 сорьцод шинжилгээ хийхэд 21 хүнээс Сovid-19 илэрлээ.

Эдгээрээс нэг нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч байна. Харин Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 409 боллоо.

Мөн ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас халдвар илэрсэн бол 19 тохиолдол нь шинээр үүссэн голомт буюу Баянгол дүүргийн зургадугаар хорооны 67 дугаар байр, 12 дугаар байранд амьдардаг хүмүүсийн хоёр дахь давтан шинжилгээгээр найман хүнээс вирус илэрсэн.

"Мөнххада" компанийн нэг ажилтан, түүний гэр бүлийн дөрвөн хүнээс вирус илэрсэн.

"Ачтан элит клиник" эмнэлгийн ажилтан, нэг гэр бүлийн хавьтлуудын шинжилгээнд Covid-19 илэрсэн. Энэ хүн нь "Сонгдо" эмнэлэгт лабораторийн эмчээр ажилладаг хүн байсан. Бусад тохиолдол нь гэр бүлийн хавьтлуудаас илэрсэн. "Сонгдо" эмнэлэгт хавьтал байгаа учраас эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгч гээд 160 хүний шинжилгээ авсан. Тандалт судалгаа үргэлжилж байна" гэв. 

"Ачтан элит клиник" эмнэлгийн ажилтан, нэг гэр бүлийн хавьтлуудын шинжилгээнд Covid-19 илэрсэн. Энэ хүн нь "Сонгдо" эмнэлэгт лабораторийн эмчээр ажилладаг хүн байсан. Бусад тохиолдол нь гэр бүлийн хавьтлуудаас илэрсэн. "Сонгдо" эмнэлэгт хавьтал байгаа учраас эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгч гээд 160 хүний шинжилгээ авсан. Тандалт судалгаа үргэлжилж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.