| | USD/MNT 0₮

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА ӨНӨӨДӨР ТОДОРНО

БНСУ-ын онгоцны үйлчлэгчийн өгзөгийг илсэн хэрэгт буруутгагтаж, тус улсын хууль хяналтын байгууллагаас торгуулсан Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан Д.Одбаяр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзсан байгаа. Тус байгууллагын дараагийн даргыг сонгох гишүүдийн хуралдаан өнөөдөр 11.00 цагаас болохоор товлогджээ. 

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цагаас хийхээр болов.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байдаг.

Эх сурвалжийн мэдээлснээр, ҮХЦ-ийн даргын суудалд Ш.Солонго, Г.Баясгалан, Н.Чинбат нарын нэр яригдаж байгаа бөгөөд хэн даргалах нь өнөөдөр тодорхой болно. 

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байдаг.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.