| | USD/MNT 0₮

БНХАУ-ын 250 иргэнийг нутаг буцаалаа

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас нутаг буцах боломжгүй болсон, Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 250 иргэнийг хоёр улсын Засгийн газар харилцан тохиролцсоны дагуу нутаг буцаалаа. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор гадаадын иргэдийг эх оронд нь буцаах ажлыг Гадаадын иргэн, харьяатын газар, Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан юм. Эдгээр 250 иргэн нь Монгол Улсад өнгөрсөн оны 9-10 дугаар сард хөдөлмөр эрхлэх виз авч орж ирсэн, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан хүмүүс аж.

Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 840 000 төгрөгийг сар бүр ажлын байрны төлбөрт төлдөг. Дээрх иргэд Монгол Улсад гурван сарын хугацаанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй байсан бөгөөд улсын төсөвт дунджаар 600 орчим сая төгрөгийг татвар хураамж тушаажээ. Тэд энэ хугацаанд ямар нэг хэрэг, зөрчилд холбогдоогүй юм байна.

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас нутаг буцах боломжгүй болсон, Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 250 иргэнийг хоёр улсын Засгийн газар харилцан тохиролцсоны дагуу нутаг буцаалаа. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор гадаадын иргэдийг эх оронд нь буцаах ажлыг Гадаадын иргэн, харьяатын газар, Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан юм. Эдгээр 250 иргэн нь Монгол Улсад өнгөрсөн оны 9-10 дугаар сард хөдөлмөр эрхлэх виз авч орж ирсэн, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан хүмүүс аж.
Ярилцлага

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.