| | USD/MNT 0₮

МХЕГ-ын Тамгын газрын ажилтны шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажилтны шинжилгээний хариу урьдчилсан байдлаар эерэг гарч, тухайн байгууллагад хөл хорио тогтоогоод байгаа талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл тухайн ажилтны писиар шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Эх сурвалжийн хэлснээр "Манай газрын Тамгын газрын ажилтны шинжилгээний хару сөрөг гарсан. Тогтоосон байсан хөл хориог цуцалж хэвийн болсон" гэв. 

Төрийн албан хаагч гэдэг утгаар шинжилгээний хариу нь түргэн гарчээ. Тухайн алба хаагч өнөөдөр Төрийн ордон руу орохоор түргэвчилсэн байдлаар шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан бол ийнхүү писиар шинжилгээгээр сөрөг гарч эхний хариу үгүйсгэгджээ. 

МХЕГ-ын Тамгын газрын ажилтны шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.