| | USD/MNT 0₮

З.БАЯНСЭЛЭНГИЙН ХЭРГИЙГ ТУСГААРЛАЖ, БУСАД ШҮҮГДЭГЧДИЙГ НЬ ӨНӨӨДӨР ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШҮҮНЭ

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцсэн ч өнөөдөр үргэлжлүүлэн шүүхээр болжээ. Гэхдээ шүүгдэгч З.Баянсэлэнгийн хэргийг тусгаарлаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр болсон юм. Тэрбээр сар хоригдсон бөгөөд ийнхүү дахин хоригдохоор болж шүүх хурлаас цагдан хорих анги руу авч явсан юм. 

Харин түүнтэй хамт шүүгдэж байгаа М.Болортуяа, Ц.Энхтунгалаг, Д.Ганбаатар, Ж.Бурмаа, Д.Баярсайхан, Б.Цэндсүрэн, Л.Чинбат, Г.Тогтохбаатар, Б.Эрдэнэбаатар, Сун Гуан Чин нарыг өнөөдөр 10.00 цагаас үргэлжлүүлэн шүүхээр болжээ. Тэднийг шүүх хурал өчигдөр орой 19.30 цагт хурал завсарласан байна.

 

З.Баянсэлэнгийг хэргийг тусгаарлаж, бусад шүүгдэгчдийг нь өнөөдөр үргэлжлүүлэн шүүнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.