| | USD/MNT 0₮

170 мянган хүүхэд теле хичээл огт үзээгүй, хичээлээс хөндийрсөн гэсэн судалгаа гарчээ

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Боловсролын системийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар гишүүд ярилцаж, салбарын сайд Шадар сайд хоёр асуултад хариулт өгч байна.

Цар тахалтай энэ цаг үед бараг хоёр жил цахим хичээл орсон бөгөөд цахим хичээлээсээ сургалт авч чадаагүй гэсэн судалгаа гарчээ. Тодруулбал, боловсролын салбар тодорхой хэмжээнд арга хэмжээнүүдийг цаг тухайд нь авч байгаа ч бодит байдал дээр 170 мянган хүүхэд теле хичээл огт үзээгүй, хичээлээс хөндийрсөн гэсэн тоон мэдээлэл байна.

Тиймээс цар тахлын дараа Боловсролын хөтөлбөр гаргах шаардлагатай байна гэж зарим гишүүд үзэж байна. 

170 мянган хүүхэд теле хичээл огт үзээгүй, хичээлээс хөндийрсөн гэсэн судалгаа гарчээ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.