| | USD/MNT 0₮

Я.Содбаатар:Хоёрдугаар улирлаас эхэлж танхимын хичээлийг эхлүүлнэ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар боловсролын салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Шадар сайд Я.Содбаатарын мэдээллийг сонсч, гишүүд асуулт асууж байна. Мөн Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Шадар сайд Я.Содбаатар "2020-2021 оны хичээлийн жилд  ерөнхий боловсролын сургуульд 4000 багш, ажилтан, 400165 суралцагч суралцаж байна. Дээд боловсролын байгууллагад 11970 багш, ажилтан, 147293 оюутан суралцаж байна. Нийслэлийн хэмжээнд 1968 оюутан дотуур байранд амьдарч байна. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хичээлийг теле болон цахимаар хийсэн. Цэцэрлэг, сургуулийн амралтыг 2020 оны арванхоёрдугаар сарын 18, их, дээд сургуулийн амралтыг нэгдүгээр сарын 5-ны өдрөөс эхлүүлсэн. Цаашид хоёрдугаар улирлын сургалтын үйл ажиллагааг бүх шатанд танхимын болон танхимын хосолсон, зайн болон цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна" гэлээ. 

Я.Содбаатар:Хоёрдугаар улирлаас эхэлж танхимын хичээлийг эхлүүлнэ
Нийгэм

Сэтгэгдэл (1135)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.