| | USD/MNT 0₮

Д.Ганбат:Хууль зүйн сайдаа та, гишүүдийг гэмтэй ялтан мэт хэлж ярихаа болиорой

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол, санал бүрээр санал хураалт үргэлжилсэн.

Хуулийн төсөлд Шүүхийн Сахилгын хороог байгуулахаар тусгасан байгаа. Энэ хороо нь улсад ганц байх бөгөөд шүүгчдэд хариуцлага тооцдог байхаар таван гишүүнтэйгээр байгуулагдана.

Сөрөг хүчин болох УИХ-ын гишүүн Б.Ганбат Хуульзүйн сайд Х.Нямбаатарыг шүүмжлэв. Тэрбээр " Тийм ийм байх ёстой гээд сургааль айлдаад байх юм. Хэн хэн нь хэндээ юу заагаад байгаа юм бэ. Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн гээд давхар дээлтэй байж болно. Хуульзүйн сайд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гээд яриад байх юм. Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлт гарсан. Авлига албан тушаалын хэргийг дахиж мөрдөхөөргүй тийм байдалтай оруулчихаад таны хуульзүйн мэдлэг чадвар ямар байна вэ. Байнгын хорооны хурал дээр гишүүдийг янз бүрээр хэлээд байх юм.

Суурь зарчим байгаа шүү дээ. Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж хэлэх ёсгүй. Гэтэл Хуульзүйн сайд нь ийм анхан шатны юмаа мэдэхгүй янз бүрийн хурал дээр гишүүдийг ялтай, гэмтэн мэт хэлж ярих юм. Шүүхийн өмнөөс шүүх болчихсон. Үүнийгээ та болиорой. Ямар хууль зүйн сургууль төгсч, ямар мэдлэгтэй болчихоод ийм юм яриад байна вэ. Зарим нэг яриан дээр чинь эргэлзээд байна шүү" гэлээ. 

Суурь зарчим байгаа шүү дээ. Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж хэлэх ёсгүй. Гэтэл Хуульзүйн сайд нь ийм анхан шатны юмаа мэдэхгүй янз бүрийн хурал дээр гишүүдийг ялтай, гэмтэн мэт хэлж ярих юм. Шүүхийн өмнөөс шүүх болчихсон. Үүнийгээ та болиорой.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.