| | USD/MNT 0₮

Б.Бат-Эрдэнэ:Сахилгын хороо, ШЕЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгох болсон нь ахиц дэвшил

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлсэн байна. Хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол, санал бүрээр санал хураалт үргэлжилж байна. Хуулийн төсөлд Шүүхийн Сахилгын хороог байгуулахаар тусгасан байгаа. 

Саналтай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, хариулт авч байна

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "ШЕЗ гишүүд болон Сахилгын хорооны гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно гэж байгаа. Энэ бол нааштай дэвшил гэж хэлнэ.

Би нэг зүйл асууя, манай хуулийнхны дунд нэг гажиг гэх юмуу гажуудал бий болчихоод байгаа. Тэр нь хуульчийн лиценз олгодлог Хуульчдын холбоо гэсэн байгууллага зөвшөөрөл олгодог. Үүнтэй холбоотойгоор шүүх, прокурорын байгууллага, өмгөөлөгч нар ний нуугүй хэлэхэд нэг тал болсон байдаг. Ингээд шүүхийн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ ард иргэдийн эрх ашгийг хохироодог. Нэг үгээр хэлэх юм бол үгсэн хуйвалддаг гэж хэлж болно. Тийм учраас үүнийг засч залруулах шаардлагатай байна. Муу л юм болвол хойд талын хар овоохой гэгчээр УИХ муу бүхнийг үүрмээргүй байна. Үүний цаад талын уг үндсийг судалж, энэ хуулийг хэлэлцэж байгаа энэ үед засч залруулахад анхаарал тавих хэрэгтэй шүү гэсэн саналыг хэлье. Ажлын хэсгийнхэн ч тодорхой хариулт өгөөрөй" гэв. 

Би нэг зүйл асууя, манай хуулийнхны дунд нэг гажиг гэх юмуу гажуудал бий болчихоод байгаа. Тэр нь хуульчийн лиценз олгодлог Хуульчдын холбоо гэсэн байгууллага зөвшөөрөл олгодог. Үүнтэй холбоотойгоор шүүх, прокурорын байгууллага, өмгөөлөгч нар ний нуугүй хэлэхэд нэг тал болсон байдаг. Ингээд шүүхийн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ ард иргэдийн эрх ашгийг хохироодог. Нэг үгээр хэлэх юм бол үгсэн хуйвалддаг гэж хэлж болно. Тийм учраас үүнийг засч залруулах шаардлагатай байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.