| | USD/MNT 0₮

ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтал болох 20 хүнийг тусгаарлажээ

Өнөөдрийн байдлаар "Ачтан  элит клиник” эмнэлгийн 21 ажилтан халдвар авсан нь батлагсдан байна. Эдгээрийн гэр бүл болох 18 хүн байна. Дээрх эмнэлэгтэй холбоотой халдварын тохиолдлын тоо 39 болсон.

Байрны орцноос илэрсэн 6 тохиолдлын 1 тохиолдол нь “Мөнгөн гүүр” эмнэлгийн ажилтан байсан учраас тус эмнэлэгийн өвчтөн, сахиур,  эмнэлгийн ажилтан зэрэг нийт 141 хүнийг  шинжилгээнд хамруулсан.

Үүнээс 32 хүнийг ойрын хавьтал гэж үзэн тусгаарлахад тус эмнэлгийн нэг эмчээс  халдвар илэрсэн.

Мөн орцноос илэрсэн өөр нэг тохиолдол нь Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан байсан учраас тус газрын 171 хүнд шинжилгээ хийж,  20 хүнийг тусгаарласан.  Өчигдөр халдварын 108 ойрын хавьтлыг илрүүлж тусгаарласан. Нийт 1190 ойрын хавьтлыг тусгаарлан ажиглаж байна.

БГД-ийн орцноос илэрсэн өөр нэг тохиолдол нь Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан байсан учраас тус газрын 171 хүнд шинжилгээ хийж, 20 хүнийг тусгаарласан. Өчигдөр халдварын 108 ойрын хавьтлыг илрүүлж тусгаарласан. Нийт 1190 ойрын хавьтлыг тусгаарлан ажиглаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.