| | USD/MNT 0₮

Зөвшөөрөгдөөгүй замаар хүн тээвэрлэвэл автомашиныг нь хураана

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас 2020 оны арванхоёрдугаар 28-наас хойш “Хулгайн зам” нэртэй хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж буй юм. Энэ хүрээнд Улаанбаатараас  Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумын Цагаан хад, Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомт хүртэл зөвшөөрөгдсөнөөс бусад замаар хүн тээвэрлэж буй маршрутыг тогтоон шалгаж, шинжилгээ өгөөгүй, эрсдэлтэй хүн тус бүрээс 250-300 мянган төгрөг авч  тээвэрлэсэн 17 тээврийн хэрэгсэл, 18 жолооч, 31 зорчигчийг Гамшгаас хамгаалах тухай болон Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн хариуцлага хүлээлгэхээр зөрчлийн 13 хэрэг нээгээд буй.

Тэгвэл Дархан-Уул аймаг руу хууль зөрчин зөвшөөрөгдөөгүй замаар хүн тээвэрлэсэн 12 автомашины жолооч, түүгээр зорчсон 17 гээд нийт 29 хүнд зөрчлийн 11 хэрэг нээн шалгаж эхэлжээ. Зөрчилд холбогдсон хүмүүст шүүхээс хариуцлага тооцох юм.Зөрчлийн тухай хуулийн 5.13-т Гамшгаас хамгаалахтухай хууль зөрчвөл хүлээлгэх хариуцлагын талаар заасан.

Тодруулбал, 5.13-2-т “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхийбайгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөнийхязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саадучруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй болхүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлоногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Мөн Зөрчлийн хуулийн 4.2-2 дахь хэсэгт “Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах, эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж хуульчилсан. Үүнийг үндэслэл болгон дээрх аймгууд руу хүн тээвэрлэсэн жолооч нарт хариуцлага хүлээлгэхээр болж буй гэнэ.

Зөвшөөрөгдөөгүй замаар хүн тээвэрлэвэл автомашиныг нь хураана
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.