| | USD/MNT 0₮

Ц.Туваан:Ардчилсан нам шүүхийн шийдвэрийг тэвчээртэй хүлээж байна. Биднийг хатгах хэрэггүй, цаг нь болохоор хэлнэ

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Манай намын хувьд шударга ёсыг их ярьдаг. Шударга ёсыг хэрэгжүүлэх газар бол шүүх хуулийн байгууллага. Тэгэхээр энэ хуулин дээр манай нам анхааралтай хандаж, оролцож байна. Зарчмын зөрүүтэй саналыг үзэхэд Улс төрийн намын бүртгэл хөтлөх гээд орчихсон байна. Үүнийг ажлын хэсгийн ахлагч болон гишүүд тодорхой хариулт өгөөрөй. Ямар зарчмын зөрүүтэй санал оруулж ирж байгаагаа тодорхой болгоорой. Дамдинням гишүүн овоо босгоод байх юм. АН бүх асуудлаа тэвчээртэй харж байгаа. Биднийг хатгах хэрэггүй, цаг нь болохоор хэлнэ.  

Аливаа юманд улс төрийн соёл жудаг гэж байх ёстой. Бид хэдийг хэн хатгаад байгааг бүгд мэднэ. АН-ын амин сүнс тамгандаа байдаггүй юм үнэт зүйлс, үзэл баримтлалдаа байдаг юм. Дээрээс нь ардчилалд хайртай монголчууд биднийг ойлгож дэмждэг юм. Тиймээс бие биедээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй шүү. Ажлын хэсгийн дарга хүнийг хонголчин болгоод байх юм. Шударга жудагтай байна шүү. Хууль зөрчиж асуудал яриад байгаа хүмүүстэй эцсээ хүртэл тэмцэнэ" гэлээ. 

Ц.Туваан:Ардчилсан нам шүүхийн шийдвэрийг тэвчээртэй хүлээж байна. Биднийг хатгах хэрэггүй, цаг нь болохоор хэлнэ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.